ЦАГ АГААР: Нийт нутгаар цас орохгүй
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2026 оны нэгдүгээр сарын 23-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -30…-35 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -24…-29 градус.
Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6…-11 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

































































Сэтгэгдэл