Визийн хугацаагаа хэтрүүлсэн Гана Улсын иргэнийг албадан нутаг буцаалаа
Монгол Улсад жуулчин ангиллын визээр ирээд хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсан Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг албадан гаргасныг ГИХГ мэдээллээ. Жуулчлах буюу K2 ангиллын визээр манай улсын хилээр 2024 онд нэвтэрч, визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсан тус иргэнийг хуулийн дагуу торгож, Монгол Улсын хилээр хоёр жилийн хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэр ногдуулжээ.
Гана улсын иргэдэд аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаатай цахим виз олгож байгаа ч хугацаа хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил нэмэгдсээр байгаа ажээ. Тухайлбал, Гана улсын 10 иргэнийг өнгөрсөн онд албадан гаргасны дийлэнх нь түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсаас гарсан байна.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

































































Сэтгэгдэл