Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

Aдмин / Нүүр

Монголын Мянганы сорилтын сангаас буцалтгүй тусламж болгон Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд салбарын яамд болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай усны үйлчилгээний тариф, тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо, Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Мянганы сорилтын корпорацийн Нийгмийн дүн шинжилгээ хариуцсан захирал Шэрон Рожерс, Монголын Мянганы сорилтын сангийн "Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл"ийн захирал Л.Өнөржаргал, бусад албан хаагчид оролцсон уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тус яамны зүгээс шинэчлэн боловсруулж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж байгаатай холбогдуулан амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн усны хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар болов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.