Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газраас Нийгмийн даатгалын хамралтын 2026 оны эхний улирлын дүнгийн талаар цахим хурал зохион байгуулсан байна. Хуралд Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар, орлого, хамралтын хэлтсийн дарга нар, холбогдох байцаагч, мэргэжилтнүүд нийт 85 хүн оролцлоо.
2026 оны эхний улирлын байдлаар нийгмийн даатгалд хамрагдсан ажил олгогч, албан журмын болон сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ.
Тухайлбал, ажил олгогчийн тоо 57794 болж өмнөх оны мөн үеэс 1177 ажил олгогчоор, албан журмын даатгуулагчийн тоо 899354 болж 8947 даатгуулагчаар, сайн дураар даатгуулагчийн тоо 125717 болж 38007 даатгуулагчаар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.



























.jpg)







































Сэтгэгдэл
Зочин [59.153.115.38] 2026-04-13 15:19:41
Ажилгүй рүн сайн дурын паатгал төлмөөр байдаг гэтэл бузар үнэтэй юмаа ЯАДАХНАА ХҮҮХДЭЭ ХӨРЖ БАЙГАА ЭХЧҮҮД ШИГ БОЛГОВОЛ БАС Ч ГЭЖ АРАЙ ДЭЭР ЮМ.ХЭН МААНЬ АЛИЛХӨН АЖИЛГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС ҮНЭХЭЭР ХБӨӨРХИЙЛӨЛТЭЙ ЮМ.тэр их мөнгийг даатгал өгөх байтугай хоолоо яая гэж байна шүүдээ.Даатгалын байгууллагууд иргэнтэй ээлтэй ъ журам гаргах ухаан алга уу? Арай л юмаа