Бордоо, ургамал хамгааллын бодис худалдан авах зээлийн гэрээ байгуулжээ

Aдмин / Нүүр

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2026 оны тариалалтад шаардлагатай ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хангалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Газар тариалангийн бордоо, бодис импортлогчдын үндэсний холбооны гишүүн импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр тэдгээрийн нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг тариаланчдад намрын ургацаараа эргэн төлөх нөхцөлтэй дамжуулан зээлээр олгох ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

2026 оны тариалалтад зориулан 21 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 3.6 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис, 20.0 тэрбум төгрөгийн бордоо дамжуулан зээлийн үйлчилгээгээр борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар бордоо 58 иргэн, аж ахуйн нэгжид 6684 тн буюу 5,568,857,650 төгрөг, ургамал хамгааллын бодис 7 иргэн, аж ахуйн нэгжид 2305 литр, 145,748,700 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.