16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь прокурор н.Баясгалан зүгээс Өмнөговь аймагт шүүх хурал давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлтээ өчигдөр шүүхэд хүргүүлсэн байна. Харин прокурор н.Түмэн-Өлзий хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй аж.
Тиймээс хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс "н.Баясгалан прокурорын хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгож байна. н.Түмэн-Өлзий прокурор шалтгаангүй ирээгүй учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. н.Түмэн-Өлзий прокурорт хариуцлага тооцох саналтай байна" гэсэн ч шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хуралдааныг энэ сарын 11-ний 09.00 цаг болгож хойшлууллаа.






.jpeg)
























































Сэтгэгдэл