Банкнуудтай хамтарсан картаар автобусанд 1,000 төгрөг төлж, гурван удаа дамжин суудаг үйлчилгээг хязгаарласан байна

Aдмин / Нүүр

Энэ сарын 2-ноос нийтийн тээврийн автобусанд нэг л төхөөрөмжийг ашиглаж төлбөрөө төлдөг болоод байгаа.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр уг системийн шинэчлэлтэй холбоотойгоор Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкнуудтай хамтарсан картын үйлчилгээнд өөрчлөлт оржээ.

Тодруулбал өмнө нь эдгээр картуудаар 1,000 төгрөг төлөөд 3 удаа дамжин суух боломжтой байсан бол энэ сарын 2-ны өдрөөс эхлэн уг хөнгөлөлт хязгаарлагдаж, бусад банкны карттай адил нэг удаагийн зорчилт нь 1,000 төгрөг болсон байна.

Нийтийн тээврийн автобусанд UBcard төхөөрөмжийг ашигласнаар зорчигчид буухдаа заавал төлбөрийн картаа уншуулдаггүй болсон билээ.


Сэтгэгдэл

Бүсээ чангал даа, ард түмээн! [192.82.65.93] 2026-05-05 11:33:28

Автобусны үнэ 1000₮ болсон гээд л шууд хэлж чадахгүй байна уу, Нямбаатар аа?!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.