Өнөөдрөөс зургаан байршилд нөөцийн мах худалдаална
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үнийн өсөлтөөс эсрэг арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл хэлэлцэж баталсан. Улмаар нөөцийн махны худалдааг зургаадугаар сарын 15-нд зогсоох байсныг долоодугаар сарын 1 болгож хойшлуулсан юм.
Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2026 оны тавдугаар сарын 19-нөөс эхлэн зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, тавдугаар сарын 20-ноос эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаална.
Байршил:
• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай
Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15 000 төгрөгөөр, хонины махыг 13 000 төгрөгөөр тус тус худалдаална.
Ирэх долоо хоногоос сүлжээ дэлгүүр болон гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.


































































Сэтгэгдэл