Хархорины услалтын системийг сэргээж, ус урсгаж эхэллээ

Aдмин / Нүүр

“333 нуур” санаачилгын хүрээнд хөв цөөрөм байгуулах, байгалийн нуур сэргээж хамгаалах, хуучны услалтын системийг сэргээх гэсэн гурван үндсэн чиглэлээр ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Энэ хүрээнд 1956 онд байгуулагдсан Хархорины услалтын системийн 17 км сувгийг цэвэрлэж, сэргээн ашиглалтад оруулснаар олон жилийн дараа дахин ус урсаж эхэллээ.

Шинээр сэргээгдсэн сувгаар урсах ус нь Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлж, цаашлаад Хэлтгий Цагаан нуурыг сэргээх, улмаар Хангайн нурууны үнэт усан сан болох Өгий нуурын тэжээлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.