ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулан АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагаас хуралдана
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өчигдөр болж "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалтын "...зөвхөн нэг удаа..." гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгосон билээ.
Тэгвэл Ардчилсан намаас дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн бөгөөд үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр тус намын Улс төрийн зөвлөл 15.00 цагаас хуралдахаар товлогджээ.



































































Сэтгэгдэл