СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

Aдмин / Нүүр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн 28-р хорооноос “Би эрхтэй, Би хариуцлагатай, Ирээдүйн эзэн” 1000 хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээг Нийслэлийн ерөнхий боловсролын 171 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн урлагийн тоглолт болсон юм. Тус хороонд 1 сургууль, 3 цэцэрлэг үйл ажиллагаагаа эрхэлж байгаа учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж энэ жил илүү өргөн цар хүрээг хамарч 1000 хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна гэж 28-р хорооны Засаг дарга П.Тунгалаг онцоллоо.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.