Ногоон бүсэд зорчсон иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн нийт 112 алба хаагч зургаан дүүргийн 33 байршилд 468 автомашин шалгаж, 826 иргэнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн, 647 сэрэмжлүүлэг метриал тараасан.
Мөн НОБГ -аас Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн 145 алба хаагч, 15 автомашинтайгаар ногоон бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэн, 636 автомашин шалгаж, 1623 иргэнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, 1162 тараах метриал өгч ажиллажээ.


































































Сэтгэгдэл