Хүүхдэдээ өвлүүлэх хамгийн үнэтэй өв бол байгалийг энэрэн хайрлах сэтгэл
Би Архангай аймгийн Байгаль орчны газарт байгаль хамгаалагчаар 20 жил ажиллаж байна. Ажлаараа маш их бахархдаг. Анх “Ингэх гээд байсан юм” уран сайхны киног үзээд байгаль хамгаалагч болохыг мөрөөдсөн юм. Мөрөөдлөө биелүүлж, байгаль хамгаалагчаар ажиллах болсноос хойш хүмүүст шаардлага тавих, хууль зөрчигчидтэй тулгарах зэрэг тохиолдол цөөнгүй гарч, зарим үед зөрчил маргаан үүсэж, бухимдах үе багагүй гардаг байв. Ажлаа хийж, туршлага суухын хэрээр харилцаа, хандлагадаа илүү анхаарах шаардлагатайг ойлгосон. Одоо бол “байгаль хамгаалагч гэж хэн бэ?” гэвэл ард иргэдийн экологийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд тусалдаг, соён гэгээрүүлэгч хүн гэж боддог. Энэ ойлголт маань хуримтлуулсан туршлагатай маань шууд холбоотой.
Байгаль хамгаалагч П.Нямдаваа
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"































































Сэтгэгдэл