Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжжээ. Тухайлбал,
Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч томилохоор төлөвлөсөн байна.
Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч
Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч
Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч
Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, ажил бүрийг эзэнжүүлэх, цаг хугацаанд нь гүйцэтгэх, олон нийтээс гарч буй саналыг тусгаж ажиллах үүргийг Зохицуулагч нар хүлээх юм байна.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


































































Сэтгэгдэл