Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нээлттэй хаалганы өдөр эхэллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас яам болон харьяа байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөр, “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдааг хамтатган Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс зохион байгуулж байна. Гурван өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр ХХААХҮЯ болон харьяа байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлах мэдээллийн цэгүүд ажиллаж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх аж.
Харин үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож байгаа бөгөөд жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд нэгдэн оролцож байна. Нийт 400 орчим бизнес эрхлэгч 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, хэрэглэгчдэд шууд хүргэж байгаа юм.
Мөн энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Орос, Вьетнам, Япон, Энэтхэг, Их Британи, Итали улсын төлөөлөл оролцож, өөрсдийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн танилцуулж байна.


































































Сэтгэгдэл