ӨНӨӨДӨР: Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол ХӨСҮТ-д болно
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Монголын ус ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум ITC Tower, Ballroom Zu-д болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороонд танилцуулна.
11:00 цагт: Хууль санаачлагч, анагаах ухааны доктор, дэд профессор Ж. Амарсанаа Зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байгаа талаараа “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол ХӨСҮТ-д болно.
12:00 цагт: Монголд анх удаа зохион байгуулах гэж буй задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 17-ныг хүртэл болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хилийн чанадад:
- “Долоогийн бүлэг”-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл болно.
- АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкнаас Жоржтауны их сургуультай хамтран зохион байгуулдаг Хөгжлийн эдийн засгийн жил тутмын олон улсын чуулга уулзалт /ABCDE/ энэ сарын 17-ныг хүртэл болно.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
































































Сэтгэгдэл