Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Aдмин / Улстөр

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн УИХ-ын сонсголын үеэр яригдсан асуудлаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Засаг дарга Б.Пүрэвдагва нарын байр суурийг тодруулав.Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д ажилладаг асуудлаар нийгэмд буруу, зөрүү мэдээлэл гарч байгааг дурдаад “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид гүйцэтгэх засаглалд орж ажиллах уу, үгүй юу гэдэгт цэг тавимаар байна. Нийслэлийн Засаг дарга энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? Нийслэлийн өмчит компаниудын ТУЗ нь 7-9 гишүүнтэй байдаг. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч тухайн компанийн дүрэмд заасны дагуу ТУЗ-д орж ажилладаг. Тэнд байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээ төлөөлөгч нар орж хянахгүй бол өмчийн эзний талаас хэн хянах гээд байгаа юм бэ? Хяналтын систем чинь зөв үү, буруу юу?” гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: -Нэр ус, зураг хөрөггүй хаягнаас нийслэлийн төрийн өмчит байгууллагуудын лого хаяг тэмдгийг тавиад төлөөлөгчдийн зураг хөрөгтэй, хэрхэн тооцоолж гаргасан нь мэдэгдэхгүй, төсөв, цалин авдаг гэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл цахим орчинд явсан.Төлөөлөгч нартаа болон иргэддээ хандаж, албан ёсны биш хаягаар цацсан мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсч байна. Бид үнэн бодит мэдээллийг ил тод тавина. Нууж хаагаад байх зүйл байхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ манай төлөөлөгчид ямар компанийн ТУЗ-д, хэдэн төгрөгийн цалин урамшуулалтай ажилладаг вэ гэдгээ хуулийн дагуу тодорхой бичдэг. Нийслэлийн иргэдээс сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хувьд иргэдийн өмчид хяналт хэрэгжүүлэхээр төлөөлж ажиллаж байгаа. Энэ нь Өмчийн удирдлагын тухай хууль, компанийн тухай хууль бусад хууль журам, компанийн дүрэмд заасны дагуу ажиллаж байна. Компани ТУЗ-ийн 9 гишүүнтэй байдаг. Гурав нь хараат бус. Өмчийн эзэн хяналт хэрэгжүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс 3 төлөөлөгч ордог. Үлдсэн 3 нь тухайн салбарын мэргэжилтэн байдаг. Энэ нь хуулиар зохицуулагддаг. Төлөөлөгчид ТУЗ-өөс гарья гэж байна. Гэтэл хяналтыг хэн хэрэгжүүлэх юм бэ. Энэ бол боломжгүй зүйл. Хуульд, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай. Би ТУЗ-ийн гишүүн болъё гээд очсон хүн байхгүй. Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцээд дэмжигдсэн төлөөлөгч очиж ажилладаг.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.НЯМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.