Богдхан ууланд могойтой холбоотой дуудлага нэмэгдэж байгааг АНХААРУУЛАВ

Aдмин / Нүүр

Сүүлийн өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газарт бамбай хоншоорт могой ажиглагдах болсон тул аялагч, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Могойтой таарвал ойртож, хүрэхгүй байх, аюулгүй зай барихыг зөвлөлөө.

Хэрэв хатгуулсан тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хандаж, могойтой таарсан бол Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 7707-0840 дугаарт холбогдохыг тус тус зөвлөв.

Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэргийлэх дараах зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэж байна.

  • Ой мод, хад асгатай газар явахдаа урт түрийтэй гутал өмсөх,
  • Могойтой таарвал огцом хөдөлгөөн хийхгүй байх,
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Өндөр өвс, буттай газраар явахаас аль болох зайлсхийх хэрэгтэйг анхаарууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.