COP17 хурлын сэдэвчилсэн өдрүүдийн хүрээнд наймдугаар сарын 25-ныг усны өдөр болгон, усны асуудлыг хэлэлцэнэ

Aдмин / Нүүр

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь газрын доройтолд өртсөнөөс усны хомсдол, бохирдол нэмэгдэж, ариун цэврийн үйлчилгээний хүртээмж буурч, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Эдгээр сорилтыг даван туулахад Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн (УХАЦЭА) хөтөлбөр үндэсний болон орон нутгийн түвшинд тогтолцоог бэхжүүлж, чанартай, хүртээмжтэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн шийдлийг нэвтрүүлж байна.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сан нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) нэгдэж, тогтвортой усны менежмент, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Уг бага хурлыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах бөгөөд 8 дугаар сарын 25-ны Усны өдрөөр усны нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих талуудын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулна гэж БОУАӨЯ мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.