Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх Зүүн хойд Азийн сүлжээний удирдах хорооны XIII хурал болов

Aдмин / Нүүр

Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх Зүүн хойд Азийн сүлжээ (DLDD-NEAN)-ний Удирдах хорооны 13 дугаар хурал Москва хотноо 2026 оны 6 дугаар сарын 25-27-нд болов. Хурлын нээлтэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Усны нөөц болон цаг уурын асуудлаарх Ерөнхийлөгчийн тусгай элч Р.Эдельгериев, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Т.Төгсбилгүүн, DLDD-NEAN-ний Нарийн бичгийн дарга нарын газрын захирал Сон Хэ Нам, DLDD-NEAN-ний ОХУ дахь салбарын захирал О.Кобяков, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ОХУ дахь салбарын дарга В.Мошкало нарын албаны хүмүүс оролцож, үг хэлэв.

Элчин зөвлөх Т.Төгсбилгүүн хэлсэн үгэндээ Монгол Улс цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх үйл хэрэгт шинжлэх ухаанд суурилсан бодлого, хяналт-шинжилгээ, үнэлгээ, ган гачгийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг тэмдэглэв.

Энэ удаагийн хурлыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулав.

Уг бага хурлын өмнө Зүүн хойд Азийн орнуудын байр суурь, санал санаачилгыг нэгтгэхийн зэрэгцээ говийн бүс нутагт хамтарсан судалгаа хийх, үүнд хэрхэн дэмжлэг үзүүлэх, хил дамнасан ойн зурвас байгуулах, шар шороон шуурганы хор уршгийг бууруулах практик ажлын үр дүнг хэлэлцэх, бэлчээрийн доройтлыг бууруулах, бүс нутгийн бэлчээрийн менежементийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэв. Хурлын дүнгээр цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх Зүүн хойд Азийн сүлжээний гишүүн орнууд Монгол Улс, ОХУ, БНХАУ болон БНСУ-ын мэргэжилтэн, судлаач, албан тушаалтнууд оролцсон бөгөөд манай улсаас COP17 бага хурлын Бэлтгэл ажлын албаны зөвлөх Н.Мандах, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газрын мэргэжилтэн Н.Барсболд нар илтгэл тавив гэж ГХЯ мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.