Эрчим хүчний ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа цуцаллаа
Эрчим хүчний ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа цуцаллаа. Тодруулбал, тус салбарынхан энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэж, цалинг 30 хувиар нэмэх шаардлагыг тавьсан. Харин эл шаардлагад Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Одоогоор 30 болон түүнээс дээш хувиар цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Эхний ээлжид 10 хувиар нэмэгдүүлнэ" гэсэн юм. Үүний дараагаар хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл Эрчим хүчний яам нь Үйлдвэрчний эвлэлийн талаас тавьсан цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авснаар ажил хаялтыг ийнхүү албан ёсоор зогсоохоор болжээ.






























































Сэтгэгдэл
Саад [66.181.165.234] 2026-07-01 18:26:03
Алиа поп аваачаад тавьчихаар энэ салбар яаж өөдлөхүү. Гоё ярьдаг попууд ажил авахаараа алиа алдаж нүдээ татуулдаг жишээ