Цэргийн ёслолын жагсаалд 8000 гаруй алба хаагч оролцоно
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын шөнийн бэлтгэл энэ сарын 2-ны шөнөөс Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор эхэллээ. Энэ онд Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил зэрэг түүхэн тэгш ой тохиож буйтай холбогдуулан цэргийн ёслолын жагсаалыг зэвсэглэл техник, морьт салбар, байлдааны сөнөөгч онгоцны нислэгтэй хамтатган зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8000 гаруй алба хаагч оролцох бөгөөд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр командлах юм.



































































Сэтгэгдэл