Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 33 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 7 иргэний амь нас, 52,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Иргэн Та
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагах,
- Гэнэтийн хүчтэй түр зуурын аадар борооны үед үер, усны аюулаас сэргийлэх,
- Хол, ойрын замд баталгаат зам, гүүрээр зорчих,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээж аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна.

























































Сэтгэгдэл