Н.Батсуурь: Хүүтэйгээ олон жил наадах цаг ирлээ
Дархан аварга Н.Батсуурийн өчигдрийн наадмаар Улсын заан Б.Бат-Өлзийд элэг бүсээ тайлж арслан цолны босго алхуулсан үйл явдал бүх монголчуудын ярианы сэдэв болж байна.
Дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцажээ.
Тэрбээр, “Бүх Монголчууддаа Баяр наадмын мэнд дэвшүүлье. Хүүтэйгээ олон жил наадах цаг ирлээ. Төр минь Түвшин Түмэн олон маань Амгалан байх болтугай! Б.Бат-Өлзий дүүдээ амжилт хүсье!Б.Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё! Намайг дэмжсэн Бүх ард түмэндээ баярлалаа. Сайхан наадаарай” гэлээ


































































Сэтгэгдэл