Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.

Мөн үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийж, гол, мөрөн, нуурын дагуух 399 хар цэгийн байршлыг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршууллаа.

Гол, усны ослоос иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд усны эрсдэл өндөр бүхий нийслэлийн 5 дүүрэг, 13 аймгийн нутаг дэвсгэрийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Иймд иргэд, малчид, аялагчид та бүхэн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас уриалж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.