Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөө байрладаг газарт барилга барих зорилгоор 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт ямар нэг зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчин, хулгайн сэдлээр хөшөөг зөөсөн байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ямар нэг зөвшөөрөл өгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Улаанбаатар хот өмчөө хамгаална. С.Зоригийн хөшөө бол Монголын ардчиллын бэлгэ тэмдэг. Энэ хөшөө бол Монголын нэн шинэ үеийн түүхийн ой санамж, үзэл санаа, үнэт зүйл. Монголын түүхийг худалдах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчиллыг өмчлөх, наймаалцах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчилал С.Зоригтой хамт байх ёстой. Эрх чөлөөний мэдрэмжтэй шинэ үеийн залуус үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалахын төлөө хатуу зогсоно. С.Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг. Ардчилсан нийгэмд өссөн хотын даргын хувьд дараах шийдвэрийг гаргаж байна. Нэгт, хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгож байна. Хоёрт, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Соёлыг өвийг нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэх тухай журмыг зөрчсөн этгээдүүдийг олж тогтоож, хариуцлага тооцон олон нийтэд мэдэгдэхийг үүрэг болгоё. Хотын даргын ажлыг хийх хугацаанд хөшөө байрлаж буй энэ талбайд ямар нэг барилга байгууламж баригдахгүй гэдгийг мэдэгдэж байна. Цаашид Улаанбаатар хотын ой санамж болсон түүх, соёлын үнэт өв, хөшөө дурсгал, барилга байгууламжид хэн нэгэн шуналын сэдлээр хандаж, дураараа гар хүрдэг энэ байдлыг алга болгох хууль зүйн орчныг бий болгоно” гэлээ.
14.00 цагт НЦУГ-аас С.Зоригийн хөшөөг хамгаалалтад авлаа.













.jpg)

























































Сэтгэгдэл
Эсхүл ... [202.126.89.63] 2026-08-04 11:58:08
Эсхүл Пүрэвдагва дарга өөрийн хувийг авах гэж энэ хөшөөг түр хугацаагаар хуучин байранд нь эргүүлж авчирсан юм уу? Хувийг нь өгчихлээр шалчийгаад зөөлөрчих юм болов уу? Тэгвэл хотын үндэсний "0" цэгт хачин том хувийн байшин босчихно. Янз бүрийн юм л бодогдох боллоо. Хэцүү юм аа.
Нийтийн газар хэвээр нь байлга. [202.126.89.63] 2026-08-04 11:52:38
УБ-ын төвд ХЭН ямар барилга барих гээд байгаа юм? Хотын төвд зүгээр цэцэрлэг буюу хүн бүр чөлөөтэй наашаа цаашаа явдаг газар байж болдоггүй юм уу? Хотын захиргаа ЮҮ хийж байгаа юм? Хэнд тэр нийслэлийн "0" цэгийн өчүүхэн газрыг хотын удирдлага зарчихсан юмб? Ямар ХАХУУЛЬ авчихсан юмб?
Зочин [202.126.91.15] 2026-08-02 15:00:13
МАН - ын алуурчид, өгөр хамелонууд хэзээнээс Санжаасүрэнгийн Зоригт ийм хайртай болчихвоо ???
Уго чавес [202.126.88.82] 2026-08-02 13:56:10
Хамар дороос *ааж дээ
Zochin [202.126.89.104] 2026-08-02 12:18:59
Golomt bank barilga barih gej bgaa gej sait-uud bicheed bna. gazar ezemshih erhiig ni tsutsal. Natsagdorj gej bas hulgaich ene bankind ih yilchilsendee
Zochin [202.126.89.104] 2026-08-02 12:17:24
hen henii khashaand avaachsan ni todorhoi bna sh dee