Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Нүүр

2026 оны наймдугаар сарын 10-16-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улаанбаатарт:

8 дугаар сарын 10-нд: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам, тээвэр, логистикийн зохицуулалтын талаар хэвлэлийн хурлыг МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хийнэ.

8 дугаар сарын 10-14-нд: Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал Төрийн ордонд болно.

8 дугаар сарын 10-15-нд: “Дэлхийн малчдын чуулган” Монгол Улсад болно.

8 дугаар сарын 12-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

8 дугаар сарын 12-нд: СОР17 Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, Ажлын албаны Бодлого, түншлэл хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан нар ажлын албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

8 дугаар сарын 12-нд: Олон улсын залуучуудын өдөр болно.

8 дугаар сарын 14-нд: ЦХИХХЯ-ны ТНБД, СОР17-г зохион байгуулах дэд хорооны дарга Б.Мягмарнаран, Засгийн газрын ХМОНХГ-ын дарга, дэд хорооны дарга Б.Төгсбаяр нар харилцаа холбоо, цахим сүлжээ болон хурлын үеэр Мэдээллийн төв, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч хэрхэн ажиллах, бүртгүүлэх, шууд дамжуулах талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

8 дугаар сарын 14-нд: Прокурорын албаны өдөр болно.

8 дугаар сарын 15-нд: Төрийн Соёрхолт Баянмонгол чуулга "Хүрээ Дагшаа" жазз тоглолтоо Үндэсний Соёл амралтын хүрээлэнд хийнэ.

8 дугаар сарын 15-нд: Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "Хайрын хүч" бие даасан тоглолт “Socialpay Park”-т болно.

8 дугаар сарын 16-нд: Эрчим хүчний ажилтны өдөр болно.

8 дугаар сарын 16-20-нд: Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбооноос Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Эх нутаг" өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна.

8 дугаар сарын 7-29-нд: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.

Орон нутагт:

8 дугаар сарын 14-16-нд: Дорноговь аймагт "Тэнгэрийн хутагт" соёлын фестиваль болно.

8 дугаар сарын 16-нд: "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарна.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.