Суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн 84 тохиолдол бүртгэгдсэний 45 нь малд халджээ

Aдмин / Улстөр

Цагдаагийн байгууллагад энэ оны сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан 1, малд халдсан 45, айлын гэр, эд хөрөнгөд халдсан 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүрэн баавгайд ойртох, хөөх, дагаж зураг авахгүй байх, хоол хүнсний үлдэгдэл, хог хаягдлыг ил задгай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн баавгай суурьшлын бүсэд нэвтэрснийг харсан даруйд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэхийг санууллаа.

Сэтгэгдэл

Иргэн [103.229.123.233] 2026-10-12 11:54:11

Японд өнгөрсөн жилийн дотор 14 000 байвгааг устагасан байна.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.