Балбын сэргээн босголтод 4.7 тэрбум доллар шаардлагатай
Яг хоёр сарын өмнө Хятадтай залгаа хилийн бүсэд үер болж, хөрс нурсны улмаас гамшигт нэрвэгдэж хохирсон хүмүүст туслах, сэргээн босгох ажил Балба улсад эрчимтэй үргэлжилж байна.
Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тусламж дэмжлэг авахад тодорхой ахиц дэвшил гарчээ. Балбын цэргийн албан хаагчид 10 дугаар сард гамшигт нэрвэгдсэн бүсэд түр гүүр барьсан нь хүмүүнлэгийн тусламжийг хүрэхэд хүндрэлтэй газруудад хүргэхэд маш их тус дэм болж байна. Гамшигт нэрвэгдэгсдийг аюулгүй өндөрлөг газарт шилжүүлэн суурьшуулахын тулд түр сууц байрлуулах 20 талбайг бэлтгэжээ.
Сэргээн босголтод 4.77 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа бөгөөд уг ажлыг гурван жилийн хугацаанд дуусгана гэж Балбын Онцгой байдлын алба тооцоолсон байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн хөгжиж буй орнуудад туслах НҮБ-ын сангаас Балба улсад 21.6 сая долларын тусламж үзүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Энэ тусламж бол уур амьсгалын өөрчлөлтийн сүйтгэлт үр дагаврыг амсаж буй улс орнуудтай олон улсын хамтын нийгэмлэг эв санааны нэгдэлтэй байгаагийн илрэл гэж Балбын засгийн газар өндрөөр үнэлсэн байна. Өмнө нь есдүгээр сард Дэлхийн банкнаас Балбад 170 сая долларын яаралтай тусламж илгээжээ
Энэ оны наймдугаар сарын 26-нд тохиосон гамшгийн улмаас Балбад 1457 хүн амиа алдаж, 5200 хүн сураггүй алга болсон хэвээр байна. Хятад улсад 43 хүн амиа алдаж, 510 хүн сураггүй алга болжээ.
Б.АДЪЯАХҮҮ


.jpg)





































































Сэтгэгдэл