Ерөнхийлөгч Монгол Улсын харьяатаас гарах 543 хүний хүсэлтийг шийдвэрлэжээ

Т.Хулан / Улстөр

Чуулганы хуралдаан 56 хувийн ирцтэй үргэлжилж Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсч байна. Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн тайланд дурдсанаар нэг жилийн хугацаанд Монгол Улсын харьяат болох 17, харьяатаас гарах хүсэлт 561, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох 104 хүсэлт Ерөнхийлөгчид иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг судалж үзээд зарлиг гаргаж Монгол Улсын харьяатаас гарах 543, харьяат болох гурван хүний хүсэлтийг шийдвэрлэжээ. Бусад хүсэлтийг нь судалж байгаа юм байна.

Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил, хуулиар олгогдсон хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулж ажилласнаас гадна чуулганы хуралдаанд найман удаа оролцож, зургаан албан тушаалтныг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцсөн, шүүх эрх мэдлийн харилцаж ажиллах бүрэн эрхийн хүрээнд 1 шүүгч, 11 шүүгчийг чөлөөлж, 8 шүүгчийг шилжүүлж, томилсон. 38 удаагийн илгээлт олон нийтийн арга хэмжээнд илгээсэн. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд зургаан удаа хуралдаж, 13 тэмдэглэл гаргаж, тусгай чиг үүрэгтэй холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ОХУ, БНХАУ-д айлчилсан, хоёр Элчин сайдыг эгүүлэн татаж, 4 Элчин сайдыг томилсон байна.

Ерөнхийлөгч 2019 онд хоёр хөршдөө айлчлахаас гадна АНУ-д айлчилна. Мөн Энэтхэг улсад айлчлахаар яриа хэлэлцээ хийж байгаа. Халх голын дайны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүүлэхээр ОХУ-тай хамтран ажиллаж байгаа. Комиссын даргаар нь Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллаж байгаа. "Роснефть" компанийн 10 сая ам.долларын хандиваар Халх гол сумыг цоо шинээр барьж байгаа. Халх голын дайны 80 жилийн ойн арга хэмжээний үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Монголд айлчилна. Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын сүүлээр БНХАУ-д айлчлал хийж, "Нэг бүс-нэг зам" уулзалтад оролцоно гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ.

Уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын үдээс өмнөх чуулган завсарлалаа. Үдээс хойшхи чуулган 15.00 цагт хуралдах бөгөөд 14.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдахаар тов зарлажээ.


Сэтгэгдэл

Хар тамхи дэндэж байна. [202.170.68.162] 2019-02-01 03:02:15

Ерөнхийлөгч Х.Баттулга гуай ажлаа аваад өршөөл ч юм уу, хүүхдийнхээ найз нарыг ч юм уу бүгдийг нь нууцаар ч юм уу, оргуулж ч юм уу гаргасанаас болж чүү чаа барьж байсан хар тамхины гэмт хэрэг одоо арай л дэндэж байна шүү. Цаашдаа монголын минь бяцхан ирээдүй хүүхдүүд л хохирч байна таниас болж л гэж хэлье дээ.Эдгээр хүмүүс хар тамхи хэрэглэхгүй байгаа байх л даа гэхдээ 10-11 жил ял сонссон Х.Ермек 4 зүг хамтлагын Агар нар одоо сул чөлөөтэй явж байна. Энэ бол нотлох баримт.

Зочин [202.131.225.197] 2019-02-01 00:23:32

халх голын байлдааны ойг тэмдэглэнэ гэхээр тэгээд ура хашгираад японы самурайнууд сөнөтүгэй гээд жагсаал хийнэ гэсэн үг үү

Иргэн [124.158.92.56] 2019-02-02 09:28:58

Дайны хор хөнөөл ямар хэцүүг үр хойчдоо сануулж, эв найртай амьдрахыг, эх орондоо хөдөлмөрч амьдрахыг сануулах юм л даа. Түүнээс биш ялагдсан талыг гоочилж өөрсдийгөө дөвийлгөнө гэсэн үг биш юм.

Зочин [66.249.82.165] 2019-01-31 17:01:45

tsever Mongolcnyyd gadagsn dvrvexgvi gytrangyi vzelten erliiz ecvel oxid xvvxnvvd zonxilox taldaa baigaa baix edgeer tsagaacnid negmucun tonilox xeregtei oroc xyatad euroazi dyndad azi bvgdiig zaxircn noyolj baican augaa baxarxax tvvxtei tenger zayat xvmvvciin ulgii nytagaac daijij byi xvn cvgvvd xarid boolcnlogdood erx cnuluugvi bolood irexeeree ex oron gej bvv dyygaraarai tsever tsycnii Mongolcnyyd tyysntai ex oroncnid baidag asngvi erliizvvd daijij baigaa n cain xereg fucking you

Зочин [202.55.191.130] 2019-02-01 00:18:18

цэвэр цуст минь тийм л мундаг юм бол та яагаад эх орноо ийм авилгалд гүнзгий идэгдсэн, шударга ёс алдагдсан, утаа бохиртоо живсэн байлгаад байгаа юм бэ

Hunii dur [108.218.234.108] 2019-01-31 15:48:38

Haana amidrah ter hunii songolt shd. Neg oldoh amidraldaa uuriin husleeree hun shig l amidarsan ni deer

Зочин [103.10.23.100] 2019-01-31 14:37:00

zailana l biz vxexde tendee ysaa tawiaarai mongold irj bitgi ysaa tawiarai mongol orshuulagin gazar bish shv ydarsan tsagt zugtaad jargax tsagt irwe dandaa iimeree baixgvi bailgvi bosoj zogsox tsag ene ulsad maani irex bailgvi

Зочин [103.229.121.99] 2019-01-31 12:59:14

хүн амьдрахад бэрх болоод л явж байна ш дээ

Зочин [103.10.23.100] 2019-01-31 14:38:23

berx tsagt ni zugtaad jargax tsagt ni irj nowshrox wide

Зочин [122.201.31.52] 2019-01-31 10:41:50

Явах нь явцгаа. Улсаа төвхнүүлье. Гадаад нөхөр нь зарчихвал буцаад ирэх хүүхэн олон бий

Зочин [202.55.191.130] 2019-02-01 00:20:47

тэгээд төвхнүүлээч. хэн байг гэчихэв ээ. хүүхнүүдтэй барьцаж суугаад яахав дээ

Үнэндээ [64.119.26.194] 2019-01-31 07:45:59

Баруунд гарсан иргэдийн ихэнхи Иргэншлээ солих хүсэлтэй байдаг.Даан ч эхлээд тэр улсын иргэн болох шаардлага хангах ёстой байдаг болохоор хүн болгон гарах хүсэлтээ өгөх боломжгүй байдаг шдээ

Зочин [66.181.170.110] 2019-01-31 07:45:05

МЭДЭЭЖ ХАСАГУУД Л ЯВЖ БГА

zochin [192.82.65.29] 2019-01-31 06:58:17

в гостях хорошо, дома лучше гэдгийг мэдрээд ирэхээрээ МУын иргэн болъё гээ буцаад ирэх байхдаа.. эх орон гэж юу байдгийг мэдрээгүй хүмүүс ийм тэнэг юм хийдэг байх.

Kkk [49.0.218.67] 2019-01-31 05:32:51

Husseneer nl shiidsen bh daa, bi gaihaad bdag ym hu.uus gadaad ulsiin irhen bolood bayrlaad bdgiin yuun saihan bdag ym bol. Bi gadaadad udaan amdarsan yahad ch irgenchlee solihguim bilee.

Зочин [202.55.191.130] 2019-02-01 00:22:25

тэр чиний сонголт. бусад хүн чам шиг бодох албагүй

Хүн [66.181.161.121] 2019-01-31 04:56:31

Яаж шийдвэрлэсэн юм бол


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000