Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Д.Тулга / Нийгэм

Билгийн тооллын 22, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 7 улаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай, сансрын шүтэн барилдлагатай, гал суудалтай, элдэв тэнгэртэн одтой, хөх хулгана өдөр.
-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.35-20.03
-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.
-Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
-Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.