ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Aдмин / Хууль

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтуудыг АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн талаар ЦЕГ-аас өнөөдөр /05.17/ мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байсан хүмүүстэй харьцуулах шинжилгээг хийлгэхэд "таараагүй буюу тохироогүй" гэх хариу гарсныг албаныхан хэлсэн юм.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр "Эрүүгийн 830, 142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:10:00

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:10:00

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

S [66.181.178.196] 2024-05-17 21:49:01

Нүгэл нүдээрээ гарнаа жинхэн эзэд удахгүй баригдах бно


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.