Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар өнөөдөр 09:00 цагт эхэллээ.
Бүртгэлийг 11 дүгээр сарын 23-ны 18:00 цаг хүртэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явуулах аж. Шалгалтад бүртгүүлэхдээ хэд хэдэн зүйл дээр анхаарахыг Боловсролыг үнэлгээний төвөөс анхаарууллаа. Бүртгүүлэгчид зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглах ёстой бөгөөд бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягаар очих аж. Түүнчлэн шаардлага хангасан 3х4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулах юм. Шаардлага хангаагүй зураг оруулбал устгана.
Үүнээс гадна элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс хоёроос дээшийг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 мянган төгрөг аж. Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлэхийг зөвлөлөө.







































































Сэтгэгдэл
Алимаа Нарантуяа [202.133.76.113] 2026-10-01 18:26:42
одоо 12 ангид сурч байгаа сурагч Монгол Хэл Бичгийн шалгалт өгч болох уу