Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны тов
Аравдугаар сард зохион байгуулагдах бөхийн барилдаан болон албан ёсны үйл ажиллагааны товыг МҮБХ-ноос танилцууллаа. Тодруулбал,
-Аравдугаар сарын 3 - Бямба 13:00 цагт
"Нутгийн буян" группийн 30 жилийн ойн нэрэмжит Намрын улирлын нээлтийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
-Аравдугаар сарын 4 - Ням 12:00 цагт
Сумын цолтон ба залуу бөхчүүдийн нээлтийн барилдаан,
-Аравдугаар сарын 9 - 11:00 цагт
“Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл” Нээлттэй хэлэлцүүлэг
-Аравдугаар сарын 9 - 15:00 цагт
Монгол бөхийн өргөөний Сургалтын тэнхимд “Нийгэмд үзүүлэх тамирчдын ёс суртхууны манлайлал” ССАЖЗЯам, БТСУХороо, Олимпын хороо, Спорт холбоодоос төлөөллийг урьж оролцуулах хэлэлцүүлэг,
-Аравдугаар сарын 10 - Бямба 12:00 цагт
"Грийншоу" продакшны нэрэмжит барилдаан,
-Аравдугаар сарын 11 - Ням 11:00 цагт
Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан,
-Аравдугаар сарын 16-18 Баасан-Ням
Өсвөр, залуучуудын УАШБарилдаан /Архангай аймаг, Цэцэрлэг хотод/,
-Аравдугаар сарын 17 - 11:30 цагт
Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол улсын Аварга цолны хүндэтгэлийн Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /Дархан хотод/,
-Аравдугаар сарын 24 - Бямба 13:00 цагт
Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана







































































Сэтгэгдэл
Зочин [103.229.123.213] 2026-09-30 17:35:01
Стадионд хүн дуулуулж мянга мянгаар нь цэнгүүлж энд тэндгүй марфон гэж мянга мянгаар нь гүйлгэж онгироогоод бөхийн барилдаан зогсоо зайгүй барилдуулаад цэнгэн бужигнуулж ядуу амьдарлыг нь мартагнуулдаг юм шиг байгаан