Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа

Aдмин / Эдийн засаг

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийн бүртгэл өчигдөр товлосон хугацаанаас дөрвөн цагийн өмнө оролцогчдын хязгаартаа хүрч, хаагдсан юм.

Гэвч бүртгэл хаагдсаны дараа ч оролцох хүсэлтэй иргэдийн хүсэлт тасралтгүй ирсээр байсан тул зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын хүсэлтийг харгалзан бүртгэлийг богино хугацаагаар дахин сунгахаар шийдвэрлэлээ.

Ийнхүү “Night Marathon Ulaanbaatar 2026”-д оролцохыг хүссэн иргэдэд бүртгэлээ баталгаажуулах нэмэлт боломж олгож байна.

Гэхдээ энэхүү бүртгэл нь хязгаарлагдмал хугацаанд, оролцогчдын тооны хязгаартайгаар нээгдэж байгаа тул сонирхсон оролцогчдыг яаравчлан бүртгүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.

“Night Marathon Ulaanbaatar 2026” нь Улаанбаатар хотын шөнийн өнгө төрх, эрч хүч, хөгжим, спорт, хотын соёлыг нэг дор нэгтгэсэн Монголын анхны олон улсын шөнийн гүйлтийн фестиваль бөгөөд оролцогчид 5 км, 10 км, 21 км гэсэн зайны төрлүүдээр зохион байгуулагдаж байгаа билээ.

БҮРТГҮҮЛЭХ: nightmarathon.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.