Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны есдүгээр сарын 14-20-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
9 дүгээр сарын 14-нд: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно.
9 дүгээр сарын 15-нд: Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохионо.
9 дүгээр сарын 15-нд: Их, дээд сургуулийн танхимын хичээл эхэлнэ.
9 дүгээр сарын 17-нд: Хилчдийн өдөр тохионо.
9 дүгээр сарын 17-нд: Монгол-Хятад-Орос гурван улсын ХАҮТ-ын 19 дэх удаагийн чуулган МҮХАҮТ-д болно.

9 дүгээр сарын 18-нд: “Монгол-Японы бизнес түншлэл-2026" Монгол-Японы төвийн Их танхимд 5 дахь жилдээ болно.
9 дүгээр сарын 18-20-нд: “Улаанбаатар түншлэл 2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн болно.
9 дүгээр сарын 18-20-нд: 40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд болно.
9 дүгээр сарын 19-нд: Үндэсний бичиг соёл, номын өдрүүд тохионо.
9 дүгээр сарын 20-нд: Энхийн төлөөх олон улсын өдөр тохионо.
9 дүгээр сарын 20-нд: “Богд Жавзандамба судлалд 2026” эрдэм шинжилгээний хурал Богд хааны ордон музейд болно.

9 дүгээр сарын 18-нд: “Монгол-Японы бизнес түншлэл-2026" Монгол-Японы төвийн Их танхимд 5 дахь жилдээ болно.
9 дүгээр сарын 18-20-нд: “Улаанбаатар түншлэл 2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн болно.
9 дүгээр сарын 19-нд: Үндэсний бичиг соёл, номын өдрүүд тохионо.
9 дүгээр сарын 20-нд: Энхийн төлөөх олон улсын өдөр тохионо.
9 дүгээр сарын 20-нд: Ой модны салбарын ажилтны өдөр тохионо.
Орон нутагт:
9 дүгээр сарын 14-нд: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Хил хамгаалах байгууллагын 93 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийг тохиолдуулан “Иргэн төвт төрийн үйлчилгээ” өдөрлөгийг зохион байгуулна.
9 дүгээр сарын 18-нд: Архангай аймагт Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр болно.
9 дүгээр сарын 18, 19-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа болно.

9 дүгээр сарын 18, 19-нд: Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийнхны “Айраг” фестиваль Улаанбаатар хотын Шагайн асарт тав дахь жилдээ болно.

Хилийн чанадад:
9 дүгээр сарын 14-18-нд: БНХАУ-ын Шэньжэнь болон Шанхай хотод Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo-IDEE)-гийн хүрээнд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум: ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын арга хэмжээг Шэньжэнь болон зохион байгуулна.
9 дүгээр сарын 15-17-нд: Узбекистаны Самарканд хотноо Дэлхийн шатрын олимпиад болно.
9 дүгээр сарын 19-нд: БНЧУ-ын Плзен хотноо Монголын Үндэсний харваачдын холбооны Европ дахь салбар холбоо албан ёсоор байгуулагдсантай холбогдуулан Европ дахь монголчуудын үндэсний сурын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно.
-Нидерландын Ситтард хотноо Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.





































































Сэтгэгдэл