Будапештын “Их дуулга”-д Монголын 10 тамирчин барилдана

Aдмин / Спорт

Унгарын Будапешт хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 11-нд эхэлнэ.

Энэхүү тэмцээн нь Азийн наадам болон ДАШТ-ий өмнө болж буйгаараа онцлогтой бөгөөд 70 орны 530 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй гурван жинд зургаа, эмэгтэй дөрвөн жинд дөрвөн тамирчин зодоглохоор Будапештад газардлаа.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Энхдөл, Л.Анхзаяа нар барилдах юм. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, -78 кг-д О.Хүслэн зодоглох ажээ. Баг тамирчдыг “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар удирдаж байна.

Эрэгтэйчүүдийн долоон жингээс 73 кг-д хамгийн олон буюу 65 бөх өрсөлдөх бол эмэгтэйчүүдээс 48 кг-д 34 жүдоч барилдахаар мэдүүлсэн нь хамгийн олон юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болно. Сугалааны үйл ажиллагааг маргааш зохион байгуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.