Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авлаа.
Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв.
Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна.
Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
Монгол Улс, ХБНГУ 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм.
Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
“Стратегийн түншлэл”-ийн харилцааны хүрээнд:
- Улс төрийн харилцаа
- Батлан хамгаалах,
- Эдийн засаг,
- Хөгжлийн бодлого,
- Боловсрол, соёл,
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх,
- Хүмүүнлэг, олон нийтийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.


.jpg)






































































Сэтгэгдэл
Зочин [202.126.90.211] 2026-10-20 17:42:54
Монголд хэрэгжиж байгаа Германы төслүүд нь өөрсдийнхөө улсын иргэдийг өндрөөр цалинжуулж, төслийн монгол ажилтнуудад сарын 500 ам. доллар л өгдөг. Тэгэхэд Олон улсын валютын сан Монгол дахь Монгол ажилтнуудад сарын 1500 ам. доллар өгдөг.
Хав хар шилээ гэж. [202.126.90.107] 2026-10-20 12:41:03
Хар шилээ тайлчихаж болдоггүй юм байхдаа??? Ялангуяа төрийн ёслолын арга хэмжээн дээр хар шил хэн ч зүүдэггүй ажиглагддаг. Зөвлөхүүд үүнийг өөрт нь хэлдэггүй бололтой. Тэгэхгүй болохлээр мафийн толгойлогч шиг харагдаад байх юм. Нүдний харааны проблемтой юм болов уу??
Бас тэгээд ... [202.126.90.107] 2026-10-20 12:46:04
Одоо тэгээд Германы ерөнхийлөгчтэй уулзаж гар барихлээр тэр хүний тохойнооос зүүн гараараа давхар бариад унана. Энэ чинь дипломат протоколоос гажсан үйлдэл. Сүүлийн 5 жил манай ерөнхийлөгч тэгэж протокол зөрчиж байгаа. Цаадуул нь үүнийг анзаарч л байгаа байх.
миний хувьд энэ талаар ямар бодлого барьж [162.4.128.37] 2026-10-20 11:07:17
бө жинхэнэ тээвэрлэлтийн амьдрах ба нь нэг юань зоос нь гурван төрлийн жинхэнэ тусгай зөвшөөрлөөр жинхэнэ эр хүн та ухаарч