“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын ГранПри шагнал хүртлээ

Aдмин / Энтертайнмент

Монголын найруулагч Б.Батдэлгэрийн найруулсан “Задлаагүй захиа” уран сайхны кино ОХУ-ын Адыгей Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдсан “Алтан Саусруко” олон улсын кино наадмын зургаа дахь удаагийн гранпри шагналыг хүртлээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” уран сайхны кино нь “Аранжин” пикчерсийн ээлжит бүтээл бөгөөд ерөнхий найруулагч Б.Батдэлгэр, продюсер, дууны найруулагч Л.Цэрэнтогтох, зургийн найруулагч Г.Гүенбаатар нарын хамтын уран бүтээл юм.

Энэхүү бүтээл нь хүний амьдралын эргэлт, харилцаа болон сэтгэл зүйн гүн гүнзгий утга агуулгыг харуулснаараа олон улсын шүүгчдийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ авсаар байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.