Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны Хүн ба нийгмийн хөгжил хариуцсан дэд дарга Аяако Инагаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, шинээр хэрэгжүүлэх төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


АХБ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөгжлийг дэмжин, 1991 оноос хойш техник, арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт нийт 84.9 сая ам.долларын 5 зээлийн төсөл, 37 сая ам.долларын 7 удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлжээ. Мөн КОВИД-19 цар тахлын үед АХБ-наас 30 сая ам.долларын яаралтай тусламжийн зээл олгож, эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл болон шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлсэн байна.Уулзалтын үеэр шинээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй 225 сая ам.долларын санхүүжилттэй “Аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах” төсөл болон эрүүл мэндийн салбарын бусад чиглэлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. АХБ-ны зүгээс өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд, цаашид Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.

Төслийн хүрээнд 21 аймгийн эрүүл мэндийн байгууллага болон хөдөө орон нутгийн нийт 25 эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж, дэд бүтэц, орчин үеийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл, иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад АХБ-тай олон жилийн турш үргэлжилж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.