УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 7-ноос хуралдуулахаар болжээ. Чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцүүлэхийг шаардаж байсан. Харин МАН-ын бүлэг мөн ээлжит бус чуулганыг хуралдуулж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх асуудалд санал нэгдээд байгаа юм. УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь ээлжит бус чуулган хуралдуулах байр суурьтай байгаагаа илэрхийлж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулан товыг шийдвэрлэхээр мэдэгдэж байсан. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлэхээр болжээ. Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулах зорилт тавьсан байдаг. Харин эамрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ.















































.png)




















Сэтгэгдэл