Монголын баг 3 оноогоор тэргүүлж эхэллээ
Хөлбөмбөгийн 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “I” хэсгийн эхний тоглолт Монгол, Умард Марианы Арлуудын багуудын хооронд боллоо. Марко Ражини дасгалжуулагчтай Монголын залуучуудын шигшээ баг энэ тоглолтод 7:0 харьцаатай хожиж, хэсгийн эхний хожил эхний 3 оноогоо авлаа.
Эхний хагаст Монголын Н.Эрдэнэбаатар, Дантел Даян Хожес нарын гоолуудаар 2:0 харьцаатай тэргүүллээ. Улмаар 2-р үед Э.Молор 2 гоол оруулж онцлох тоглолтыг үзүүлсэн бол солилцоогоор орж ирсэн 5 тоглогчоос Б.Сүлд-Эрдэнэ, Э.Энэрэл, Жэйсон Ёндонжамц нар тус бүр нэг гоол оруулсан байна.
Япон улсын Нихон их сургуулийн багаас ирж тоглож буй Н.Эрдэнэбаатар, Английн “Дерби Каунти” клубийн Даян нар энэ өдөр бүтэн 90 минут тоглож, хагас хамгаалалтын шугамд онцлох сайн тоглолтуудыг үзүүллээ.
Ингэснээр Монголын баг энэ хэсгийг 3 оноотойгоор тэргүүлж эхэллээ. Манай улсын баг дараагийн тоглолтоо 9-р сарын 06-нд Гуамын багтай хийнэ. Харин Умард Марианы Арлуудын баг 9-р сарын 03-нд Гуамын багтай 2 дахь тоглолтоо хийх хуваарьтай байна. Хэсгийн эхний 2 байрт шалгарсан багууд дараагийн тэмцээний сонгон шалгаруулалтын үндсэн шатанд өрсөлдөх эрхтэй болно.



























.png)








































Сэтгэгдэл