Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ
Непалын Хималайн нуруун дахь Химлунг Химал оргилын уулчдын бааз руу цасан нуранги буусны улмаас 15 хүн амиа алдсаныг тогтоосон бөгөөд сүүлчийн 16 дахь хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ тухай Синхуа мэдээлснийг Kazinform дамжууллаа.
Аврагчдын баг өмнө нь найман хүний цогцсыг илрүүлээд байсан бөгөөд хоёр цогцсыг Чама тосгон дахь эмнэлэгт, бусад зургаан цогцсыг Пу тосгоны эмнэлэгт тус тус хүргэжээ.
Мананг тойргийн засаг захиргааны орлогч дарга Кришна Прасад Паудел-ийн ярьснаар, пүрэв гаргийн байдлаар байгалийн гамшигт нэрвэгдэн сураггүй алга болсон 16 хүнээс 15-ынх нь цогцсыг олоод байна. 16 дахь хүний хувийн эд хэрэглэлийг олсон боловч өөрөө олдоогүй байгаа юм.
Уулын хөтөч, тогооч нар болон уулчдаас бүрдсэн хоёр багийнхан 7126 м-ийн өндөр дэх баазад ирж, олс тавьж, бэхэлгээ хийж байх үед ням гаргийн өглөө цасан нуранги буужээ.
К. П. Паудел-ийн ярьснаар, өнөөдөр 16 дахь хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилнэ.







































































Сэтгэгдэл