Ши Жиньпин: Хятад, Орос, АНУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт үр дүнтэй, бүтээлч боллоо
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Хятад, Орос, АНУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт эерэг уур амьсгалтай, бүтээлч, үр дүнтэй болж өнгөрснийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай хийсэн гурван талт уулзалтын үеэр хүрсэн гол тохиролцоо, нэгдсэн ойлголтуудыг дүгнэхдээ ийнхүү мэдэгдсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, гурван улс дэлхийн энх тайвныг хамгаалах асуудлаар нэгдмэл байр суурьтай байгааг онцолж, амаргүй замаар олж авсан энх тайвныг эрхэмлэн хамгаалах шаардлагатайг талууд санал нэгтэйгээр илэрхийлсэн гэв.
Түүнчлэн гурван улс дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоо, нэгдсэн ойлголтоо бодит ажил хэрэг болгох, харилцаа холбоо, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагаагаар дамжуулан энх тайвныг дэмжих, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлоохын төлөө хамтран ажиллах ёстойг тэрбээр онцолсон юм.







.jpg)































































.jpg)

.jpg)




Сэтгэгдэл
Зочин [64.119.20.14] 2026-11-20 19:16:25
Путин бол хамгийн сайхан эрэгтэй