8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Aдмин / Боловсрол

Нийслэлийн 21 хотхоны бага сургуулийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 8660 хүүхэд гэртээ ойр сурч, сургуульдаа хүрэхийн тулд нийтийн тээврээр хол зорчих шаардлагагүй болжээ.

Мөн тус шийдлийн хүрээнд өмнө нь 45-аас дээш хүүхэдтэй байсан ачаалал өндөртэй 1089 бүлгийн 600 орчим бүлгийн сурагчдын тоо 35-аас доош болж буурсан байна. Ингэснээр хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нэмэгдэж, сургалтын орчин, чанарыг сайжруулахад бодит ахиц гарч байна.

Хотхоны бага сургуулийн загвар нь сурагчдыг гэртээ ойр, аюулгүй орчинд суралцах нөхцөлөөр хангахаас гадна сургууль, анги танхимын ачааллыг бууруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үр дүнтэй шийдэл болж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.154] 2026-11-19 16:23:39

Сургууль цэцэрлэг, эмнэлэг барина, сайхан болно гэж ярьсаар 30-40 жил лав боллоо, цаашид ч сонгуулийн өмнөх ба сонгуулийн жилүүдэд ярьсаар, тархи угаасаар байх уу? Төрөлт буурч байгаа гэсэн статистик тоо байгаа юу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.