Залуу үеэ зүхсэн хөгшид, эцэг, эхээ хараасан хүүхдүүдээр дүүрлээ, монгол
“Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” гэж бидний хүүхэд насанд сургадаг байлаа. Аав, ээж, ахмадынхаа өмнөөс хараал урсгах байтугай ширүүн харж ч чаддаггүй байв. Айж, эмээсэндээ биш хүндэлсэндээ л тэр. Гэвч одоо залуу үеэ хөгшид нь зүхэж, хүүхдүүд нь эцэг, эхийнхээ урдаас хараал хэлээд хэнэггүй зогсдог болжээ.
Саяхан өсвөр насны нэг хүү ээжийнхээ урдаас хашхирч, хэрэлдэж буй бичлэг цацагдсан. Ил гарч байгаа нь энэ болохоос харахаас, сонсохоос халширмаар үйлдлүүд хаалтай хаалганы цаана болсоор л байгаа. Орой ажлаа тараад таксинд суухад жар гаран настай болов уу гэмээр ах нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхнийг хамж, шимээд л ярьж гарна. Ам хуурайгүй ярьж байснаа үүндээ бухимдаад л элдвийн хараал урсгаж эхэлнэ. Таксины орлогоороо амьдралаа залгуулах гэж биш. Хүмүүс рүү бухимдлаа гаргаж, ярих хэрэгцээгээ хангахыг хүсдэг бололтой.
Нөгөө талд 50 гарсан эмэгтэйчүүдийн хэсэг бий. Автобусанд хүүхдүүдийг хөөж босгоно. Босохгүй нэгнийг нь мөн л хараалын үгээр “идэж” эхэлдэг. Ерөөсөө л бид хараал урсгахаас өөр зүйл мэдэхээ байсан юм шиг. Энэ бүхний шалтгаан хүмүүжил, ганцаардал, шилжилтийн насны онцлог. Ахмад нь залуугаа чичилж, залуу нь ахмадаа үл хүндэтгэх энэ чөтгөрийн тойргийг эвдэхийн тулд хэн хэн нь хатуу үгний оронд халуун дулаан яриа, ойлголцлыг урьтал болгох цаг нэгэнт болжээ. Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө хүн бүр өөрийнхөө гэр бүлээс, үр хүүхэдтэйгээ харьцах харилцаанаас өөрчлөлтийг эхлүүлэх учиртай. Ахмадуудаа сонсох чих, залуусаа ойлгох тэвчээр бидэнд л дутагдаж байна.

Өнөөгийн залуусын амьдарч буй цаг үе, тулгарч буй мэдээллийн хэт ачаалал, эдийн засгийн дарамт нь өмнөх үеэс тэс өөр. Тэднийг шууд буруутгахын оронд юунд бухимдаж, яагаад ийм үйлдэл гаргасныг ойлгохыг хичээх. Харин нөгөө талаас, хуучны хэвшмэл хатуу хүмүүжлээс ангижирч буй өсвөр үеийнхэн маань цахим орчны хурдацтай өөрчлөлт, мэдээллийн урсгалд өртөж байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дутагдсан, ажил амьдрал гэж яарсан эцэг эхтэйгээ нээлттэй ярилцаж чаддаггүй хүүхдүүд сэтгэл хөдлөлөө хянах чадваргүйгээс болж түрэмгий авир, хараалын үгээр өөрсдийгөө хамгаалж эхэлж буй нь нууц биш юм
Энэ бүхний шалтгаан хүмүүжил, ганцаардал, шилжилтийн насны онцлог гэх зэргээр хөвөрнө. Нэг талаас, нийгмийн стресс, эдийн засгийн дарамт, ганцаардлаас үүдэлтэй сэтгэл зүйн бухимдлаа ахмадууд маань залуу үе рүүгээ чиглүүлж, хараал зүхлээр тайлдаг болжээ. Нас өндөр гарч, нийгмийн харилцаанаас шахагдаж буй мэт мэдрэмж, тэтгэврийн зөрүү, амьдралын баталгаагүй байдал дээр нь үр хүүхэд нь гадаад руу явж, өндөр настан эцэг эх нь ганцаардах болсон нь тэднийг уур уцаартай, бусдыг буруушаагч болгон хувиргаж байна.
Эх сурвалж: ergelt.mn






.jpg)












































.jpg)

.jpg)























Сэтгэгдэл