Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Aдмин / Боловсрол

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг гардууллаа. Нийт 71 сургуулийн 300 шилдэг сурагчид 150 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

Энэхүү тэтгэлэг нь сурагчдын хятад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, тухайн орны соёлыг судлах, цаашид БНХАУ-д үргэлжлүүлэн суралцаж, мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Шилдэг сурагчдад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли болон албаны хүмүүс тэтгэлэг гардуулан өгөв.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Мэдлэг, оюунаараа манлайлсан нийслэлийн шилдэг сурагчдад тэтгэлэг гардуулж буй БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли танд талархал илэрхийлье. Шилдэг 300 сурагчид 150 сая төгрөгийн тэтгэлэг олгож, хүүхэд, залуусын боловсрол, хөгжилд бодитой дэмжлэг үзүүллээ. Монгол, Хятад хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин, хөгжиж, шинэ утга агуулгаар баяжиж байна. Манай улсын хүүхэд, залуус дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг болох хятад хэлийг хоёрдогч болон гуравдагч хэлээрээ сонгон судалж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 4000 гаруй сурагч хятад хэл суралцаж байна. Гадаад хэл сурахад их хичээл зүтгэл, тэвчээр хэрэгтэй. Сурагчид та бүхэн мэдлэг, чадвараа улам хөгжүүлж, хэлний давуу талаа ашиглан дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.