Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар нэмэгджээ
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.4, өмнөх сарынхаас 1.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хэрэглээний сагсанд 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдгийн 238 нь импортынх бөгөөд нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 1.1 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь нөлөөлжээ. Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ энэ оны 10 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.4 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 46.2, хонь, ямааных 55.2 хувиар, мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар өсөхөд гурил, бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 12.7, гоймонгийн үнэ 26.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.





.jpg)






































































Сэтгэгдэл