Бизнесээ дараагийн түвшинд гаргамаар байна уу?
ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас “Хөгжлийн шийдэл” НҮТББ-тай хамтран “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтыг харилцагчдадаа зориулан үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжиж, тогтмол орлоготой болсон үеэс бизнесээ дараагийн шатанд хөгжүүлэх шаардлага тулгарч, зээл, санхүүжилт татах, найдвартай түншлэл бий болгох, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, илүү өргөн зах зээлд нэвтрэх зэрэг бүхий л боломжуудыг идэвхтэй эрэлхийлж эхэлдэг. Яг энэ үед чухам “хаанаас эхлэх вэ?”, “хэнд хандах вэ?” зэрэг тодорхойгүй асуултууд бизнес эрхлэгчдийн өмнө гарч ирдэг.
Эдгээр асуултад тодорхой хариулт, заавар зөвлөгөө өгч, бичиг баримтын шат дамжлага болон цаг хугацааны зардлыг хөнгөвчлөх зорилготой энэхүү сургалт 2026 оны 11-р сарын 23 болон 11-р сарын 30-ны өдрүүдэд болох юм.
Сургалтыг семинар, кэйс судалгаа болон бодит жишээнүүд дээр тулгуурласан интерактив байдлаар Хүүхдийн 100 дахь ХААН Банкны Сөүл оффист 10:00–13:00 цагт танхимын хэлбэрээр зохион байгуулах бөгөөд бизнес эрхлэгчид дээрх 2 өдрийн аль нэгийг сонгон бүртгүүлэх боломжтой.
Сургалтад хамрагдсанаар хувиараа болон бичил жижиг бизнес эрхлэгчид өөрт хамгийн хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг олон жилийн туршлагатай сургагч багш нараас системтэйгээр авах боломжтой.
Бизнесийн гараагаа зөв эхлүүлж, өсөлтөөр түүчээлэх бизнес эрхлэгч та 2026 оны 11-р сарын 19-ний өдрийн дотор ЭНД дарж, эсвэл дараах QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.
ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь дотоодын болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хөтөлбөрүүдийг жилийн турш зохион байгуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттойгоо уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.
Холбоо барих: smescmedeelel@khanbank.com , 7515 3333 (4285,4587)
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк





.jpg)






































































Сэтгэгдэл