Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн харьяа агентлаг байгууллагуудтай шуурхай хуралдаан хийлээ
Шуурхай хуралдаанаар харьяа агентлаг, байгууллагуудад өмнө өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнтэй танилцлаа.
Хуралдаанаар иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг сайжруулах, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэдтэй харилцах харилцаанд тавих хяналтыг чангатгах, иргэн төвтэй ажиллах чиглэлээр үүрэг өглөө.
Мөн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгавар болон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг бодит үр дүнд тулгуурлан, үнэн зөв, хугацаанд нь тайлагнахыг байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнтэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар ярилцлаа.





.jpg)






































































Сэтгэгдэл